Цогт ханы цонж 1

бичсэн: LetMaidar, 2010-10-23, 18:14
Үргэлжлэл нь...
     Цогт төвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн  Хөхнуурыг төвштгөн тохинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөхнуурын дээд монголчууд дурсан ярьцгаадаг. Түүний хийж байсны үлдэгдэл болох Цогтын байгуулсан 7 харуулын цамхагийн нэг нь Улаан хотын нэгэн мухарт хогонд даруулан байна. Нутгийнхан Цогт Ханы цонж гэж  нэрлэдэг энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг 9-р зууны үеийн Киданы үеийн цамхагийн /Дашинчилэнд байх Цогтын хар балгас ч гэж заримдаа нэрлэнэ/ үлдэгдэлтэй төстэй харагдаж байв.
     Одоо энэ гутгаар удаагийн монголч...
төрөл:түүх
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Цогт ханы цонж

бичсэн: LetMaidar, 2010-10-22, 11:23
Оршил Б.Болдсайхан эмчийн бүтээлүүдийг блогдоо тавих зөвшөөрлийг өөрөөс нь авсан болно,   

     Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөхнуурын дээд монголчууд манай Цогтыг тэгэж нэрлэх юм. Хөх нуурт 3 удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүннүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө. Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн Ахын гунигт дуу зохиогдох үед салж нүүсэн ах нь Хөхнуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны Хүн нар Хөхнуур руу анх нүүдэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх ямар болчихсон байгаа нь ...
төрөл:түүх
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Дэлхийн Монголчууд

бичсэн: Чойрын Хүү, 2010-10-06, 12:06
Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ.
Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 8 аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Б...
төрөл:түүх
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих


Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

бичсэн: Чойрын Хүү, 2010-10-06, 11:48

Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шинжян-Уйгарын Өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том бүс нутаг юм. газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгарт 21 сая хүн...

төрөл:түүх
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих