2010-10-21
Бид хийхгүй бол хэн хийх вэ?
...бид хийхгүй бол хэн хийх вэ...
Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош насны) эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхдүүдийн тоог нэмэхэд аймшигтай тоо гарна. Хүүхдийнхээ зургийг барин хандив гуйж яваа эцэг эх, эмээ өвөө нар олон байна. Аз таарвал нэг нь гадаадад өндөр зардлаар эмчлүүлж байхад харин ард үлдсэн олон хүүхдүүд яалтай билээ? Иймд санаа нийлсэн хэсэг Монгол залуус хамтран зүтгэж Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийг иж бүрэн тоногжуулахаар зорьж байна. Эхний ээлжинд хамгийн хэрэгцээтэй байгаа багаж хэрэгслийг дэмжигч олонтойгоо нийлж авч явуулсан. Энэ тухай цагийн хүрдээр гарсан бичлэгийг сонирхоорой.  
Монголчууд бид цөөхүүлэхнээ шүү дээ. Хүний амь мөнгөөр хэмжигдэхгүй. Бид алийн болгон бусдын гарыг харж, гадныхан туслана биз гэж сууцгаах вэ. Өнөөдөр бүгдээрээ найз нөхдөө уриалж хамтран ажиллая, бага гэлтгүй хандив цуглуулая, ганц гэлтгүй хүүхдийн амь аврах багаж хэрэгслийг хэрэгтэй байгаа газарт нь өгье. Монголчууд бид дэлхийн хаана ч байсан эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж өнөөдрийн ашгийн төлөө бус зайлшгүй ирэх ирээдүйг харж ажиллацгаая!!  Ухаант Монгол хүн танд маш их баярлалаа!!!
Мэдээллийн эх сурвалж:Үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг http://www.facebook.com/pages/Save-Infants-Erl-rs/282190793091 -с авна ууhttp://eruulurs.blogspot.com/http://saveinfants.blogspot.com/
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих