2010-10-22
Цогт ханы цонж
Оршил Б.Болдсайхан эмчийн бүтээлүүдийг блогдоо тавих зөвшөөрлийг өөрөөс нь авсан болно,   

     Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөхнуурын дээд монголчууд манай Цогтыг тэгэж нэрлэх юм. Хөх нуурт 3 удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүннүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө. Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн Ахын гунигт дуу зохиогдох үед салж нүүсэн ах нь Хөхнуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны Хүн нар Хөхнуур руу анх нүүдэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх ямар болчихсон байгаа нь тодорхойгүй байна.
     Хоёрдахь удаад нь Их Монгол Улсын үед Чингис хааны өргөмөл хүү, цэргийн зүтгэлтэн Цагааны удирдсан цэргүүд Хөхнуурыг эзлэн авч амьдран суусан нь эдүгээ бум гаран хүн цагаан монголчууд гэж нэрлэгдэн амьдарч байна. Тэд харьцангуй хэл соёлын хувьд бусад монголчуудаасаа тусгаарлагдан хүрээлэн байх төвд, хятадуудтай сүлэлдсэн боловч хятадаар биш ондоошон үлдсэн эртний монгол хэлээр ярьсаар л байна.
     Гутгаар удаад Хөхнуурт монголчууд гурван талаасаа цуглан уулзаж алалдан байлдаж, үлдсэн нь хамтран амьдарч өдгөөг хүргэжээ. Энэ нь 1630-аад оны явдал юм.Төв халхаас Цогт хунтайж 10 түмэн цэрэг,250-400000 хүн амтайгаар, Цахараас Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн 3-4 түмэн цэрэг, 150-200000 хүнтэйгээр анх Хөхнуурт болзсон боловч "Цогт тайж" кинонд гардаг шиг цахаруудын ихэнх нь холын аянд сульдан цэцэг өвчнөөр хиарсан байна. Цогт, Лигдэн хоёр уулзсан эсэх, Төрийн Их Хасбуу Тамга яасан эсэх нь гагцхүү тэнгэр мэдэх хэрэг буй за. Ямар ч гэсэн ам дамжсан домгоос өөр бичмэл бидний үед хүрч ирсэнгүй. Цогт Хөхнуураас урагшлан, Төвдийг бараг эзлэн, Лхас хотыг 2 талаас нь бүслэн хааж, буулгаж авахын даваан дээр Зүүн гарын хаант улсаас хошуудын Гүүш хан 3 түмэн цэргийн хамт ирж Төвдүүдийн талд орон халхуудын цусыг урсгасан газрыг Улаан Хошуу гэх ба энэ хөндийд одоо ч Улаан гэх жижиг хот оршиж байна.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл:


hytadiin tsinhai mujad gazar hodololt bolson gj sonsood bi ih zowson shuu hoorhii hoh nuuriinhan maani gd l... tegsen ashgui hytad towdiinhon bdag hesgeer gediim daa..ee gylai ee gylai rolling on the floor ... гоё шүү
Бичсэн: upshot_gp цаг: 07:56, 2010-10-22 | Холбоос | |


Хөхнуур нь улс төр болоод, эдийн засгийн нилээн томоохон төв байсан нь түүхийн сурвалжуудад Хятад болон Манжууд, Зүүнгарын хаант улс зэрэг ихээхэн сонирхож байснаас харагддаг
Бичсэн: Чойрын Хүү цаг: 11:42, 2010-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих