2011-6-30
ОХУ хахир айлын зан гаргаж, Монголыг улам цааш нь түлхэлээ

Шатахууны хомсдолын цаана асар том улстөрийн болон олон улсын дипломат харилцааны тоглоом нуугдаж байгааг эх оронд минь тун цөөхөн хүн мэдэж байх шиг. Шулуухан хэлэхэд дэлхий ертөнц хавтгай болж, монголчуудын шинэ үе төрөн гарч, Орос орныг огт өөрөөр хардаг болсныг хойд хөрш маань одоо хүртэл ойлгоогүй л байна.

Ер нь дэлхий дээр өөрчлөгдөж өгөхгүй байгаа, ХХ зуундаа л эргэж хөрвөөж буй ганц орон Орос улс болсон мэт сэтгэгдэл төрөх боллоо. Өнгөрсөн зуунд царай дарж явсан өмнөд хөрш өнөөдөр хамгийн өнгөлөг нэгэн болсноор барахгүй, коммунизмыг халсан Оросоос ч илүүтэй шинэ зууны хэт том гүрэн болжээ. Энэ хэрээрээ ч тэд том харж, том сэтгэж чадаж байна. Юутай ч Монгол Улсыг элдэв тендерт хавчлаа энэ тэр гэж манайх руу бойкот хийж хүндэрсэнгүй.

Харин өнөөдөр ОХУ нь хүнээр яривал цус нэгтэй садан төрөл Белорусыг цахилгааныг нь таслан даажигнаж байгаа нь манай Дэнжийн мянгын нэг айл хашаандаа хамаатнаа буулгаснаа тогны мөнгө төлсөнгүй хэмээн гэрлийн утсыг нь тасдаж байгаагаас өөрцгүй өчүүхэн, эмгэнэлтэй харагдана. Ийм улс ойрын хамаатнаа ингэж дарамталж байгаа хойно өмнө талынхаа жижигхэн хашаанд байх айлыг мөнгөө өгөөд худалдаж аваад байхад зарахгүй гээд гэдийгээд суудаг, зан муутай нүүрс зардаг айлаас ялгаа алга. Ойрхоныг нь бодож хөршөөсөө нүүрс авдаг байсан “Монгол айл” ганц хоёр хашааны цаадах айлаас авахаар тэрэг түрээд ч болтугай явж л таараа. Бас “авдаранд” минь байгаа эрдэнэсийг хувааж хүртэх гэсэн улс Оростой оросгүй зөндөө байна. Байгаа юмаараа бардамнаж суръя л даа.

Мөн “Орос айл” нүүр нүүрээ харж суухдаа нэг юм ярьж, босго даван гарангуут араас нь “жадалдаг” өөдгүй зангаа гаргаж байгаа нь монголчуудад энэ “шинэ орос айл”-тай цаашид хамтдаа явашгүй нь гэсэн бодол төрүүлж, өөр “буянтай” гуравдагч хөрштэйгөө түншилсэн нь дээр болжээ гэдгийг баталсанаас цаашгүй. Өөрөөр хэлбэл Орос улс, Монголыг улам л өөрөөсөө түлхэлээ.

Товчхондоо өнөөдөр ардчиллын бороонд 20 жилийн өмнөх  БНМАУ нь коммунизмын лаг шавартай хамт урсан арилсан гэдгийг оросууд ухаарч, сэхээрэхгүй байгаа бололтой. Нөгөө тэдний яриад байдаг “Тахиа шувуу биш, Монгол гадаад биш” гэдэг чинь аль амбасын юм болсон. Тахиа шувуу мөнөөр барахгүй, Монгол Улс оросуудын хувьд хаяанд нь оршдог ч улам гадаад улс болсоор байна.

Шатахууны бойкот хийж байгаа нь “Таван толгойн тендер”-ийг таван тивийн улсуудад тэнцүүхэн хувааж өгсөн гэж Орос “ах” нар хуучин зангаараа ядруу монголыг дарамтлаж байгаа юмсанж. Түүнчлэн “Оюутолгой”-д С.Баярт мадлуулсанаа хорхойтой араандаа зууж явсан болтой юм. Үүн дээр солонгосчуудтай төмөр замын гэрээ хэлцэл хийж эхэлсэн нь бас л дургүйг нь хүргэчихэж. Санаа нь Монголын бүх баялгийг ганцаараа хүртчихнэ гэж эрдэж явсан юм шиг ээ. Ийнхүү Белорус, Украйн зэрэг “ах дүү” улсууддаа байгалийн хий, нефтийн бодлогоороо дарамтлан улстөрийнх нь амьдралд хүртэл хөндлөнгөөс нь оролцдог зангаа Монголд гаргах гэж л дээ. Үүнийг манайх за гээд хүлээж авдаг цаг үе нь өнгөрсөн хойно эцсийн мэхээ хийж дизель, А-92-оо харамлаад эхлэх нь тэр. Харин энэ нь манай улсад хожоотой тусч байгааг иргэд маань анхаарч эх оронч сэтгэл гарган түр зуур тэвчиж болохтой. ОХУ манай засгийн газрыг ингэж дарамтласны хүчинд юм хийдэггүй засгийн газрын яамдаас авахуулаад газар, хэлтсүүд хүртэл эрвийх дэрвийхээрээ хөдөлж эхлээд байна цаана чинь. Ганц муу оросын царайг харж сууснаас гээд Солонгос, Хятад, Саудын Араб, бүр Казахстан хүртэл ярь хөөрч, судалж сурвалжилж явна эд маань. Энэ хэдийгээ иргэд бид ч элдвээр хэлсээр мууг нь үзэх нь. Та бод доо. Гачаал, хомсдол хамгийн сайн багш гэдэг дээ.

Мөн дээр нь төрийн оролцоотой шатахуун импортлох компани байгуулах асуудал ч яригдаж байна. Ингэснээр Монголдоо л “монцойж” монопольдоод байдаг хэдэн импортлогч компанийн даварсан “хоншоорыг” ч тас цохино. Түүнчлэн 2015 он гэхэд тун дажгүй хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр ч баригдахаар болов. Бас “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хяналтгүй гаргаж байсан түүхий нефтийг ч түр ч атугай зогсоолоо.

Товчхондоо нэг сумаар хоёр туулай буудна гэдгийн үлгэрээр хоёроос ч илүү туулай “намнаж” магадгүй нь. Иймд иргэд маань эх оронч сэтгэл гарган түрхэн зуурч атугай тэсээд өнгөрөөвөл дээрэнгүй Оросын гараас мултрах болмж гарч ирж байх шиг.

Сэтгэгдэл:

Асар том хятад манай тосыг бага гэж голохгүй авахад манайх боловсруулах үйлдвэр барихгүй томорч байсны хар гай. Ер нь тэгээд хүнд гуних биш өөрсдөө л юмтай болсон нь дээр.
Бичсэн: dadido цаг: 04:18, 2011-7-1 | Холбоос | |

orosuud odoo heterhii shovinistuud, natsistuud bolchihsiin чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 01:58, 2011-7-1 | Холбоос | |

жигүүрээ
шатахууний хомосдлынх байхөө инээх инээх инээх
Бичсэн: zaluu цаг: 12:08, 2011-7-1 | Холбоос | |

Энэ бол хайрынх хэлээ гаргах
Бичсэн: Zurai цаг: 11:36, 2011-7-1 | Холбоос | |

би орос байгуулгад ажилладагч орсууддаа өдөр ирэх бүр л дургүй болох гээд байхийн энэ юуных уу этр хэхэ smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:16, 2011-7-1 | Холбоос | |

За боллоо ярзайтал инээх
Бичсэн: Zurai цаг: 11:01, 2011-7-1 | Холбоос | |

za bolov uu shuumjlegchdee
ярзайтал инээх
Бичсэн: LetMaidar цаг: 07:47, 2011-7-1 | Холбоос | |

аймаар их юм гээд савж унахжийсан чин копи пастдчихсан байдаг байш дэ ярзайтал инээх

Бид чинь ургаж яваа мод шүү дээ гоё шүү
Урд ах нарын малгайд дарагдчихгүй л бол..
Бичсэн: zaluu цаг: 07:08, 2011-6-30 | Холбоос | |

Хээ ямар олон хуулаа вээ
Тээд шатахууны хувьд хараат байдлаасаа гарчуул ёстой л гялайлаа л биз дээ. алга ташилт
Харин тэр Дайчин тамсагийг нэлээн цар хүрээтэй байгууллага гэж дуулсан шүү, нефтийн гаралтыг түр ч атугай зогсоосон бас л яамайдаа гэж

Амны билгээш гэж
Бичсэн: Zurai цаг: 05:10, 2011-6-30 | Холбоос | |

нэг бичлэгээ 6 удаа Copy Paste-ээд оруулчихсан бололтой кккккк
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 04:58, 2011-6-30 | Холбоос | |

баярлах sain u? anduudaa! zav garsangui, blogoo ergesengui udlaa
Бичсэн: LetMaidar цаг: 02:41, 2011-6-30 | Холбоос | |

Сэтгэгдэл бичих