2010-10-23
Цогт ханы цонж 1
Үргэлжлэл нь...
     Цогт төвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн  Хөхнуурыг төвштгөн тохинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөхнуурын дээд монголчууд дурсан ярьцгаадаг. Түүний хийж байсны үлдэгдэл болох Цогтын байгуулсан 7 харуулын цамхагийн нэг нь Улаан хотын нэгэн мухарт хогонд даруулан байна. Нутгийнхан Цогт Ханы цонж гэж  нэрлэдэг энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг 9-р зууны үеийн Киданы үеийн цамхагийн /Дашинчилэнд байх Цогтын хар балгас ч гэж заримдаа нэрлэнэ/ үлдэгдэлтэй төстэй харагдаж байв.
     Одоо энэ гутгаар удаагийн монголчуудын нүүдлийн үлдэгдэл болох Хөхнуурын дээд монголчууд гэж нэрлэгдсэн 8 түм гаруй хүн Цайдмын хөндийд голдуу амьдарч, яг бидний адил монгол хэлээр ярьж, монгол амьдралаар амьдарч сууна. Хөхнуурийн муж бүхэлдээ бараг одоогийн  Монгол Улсын газар нутагтай ойролцоо том газар нутагтай,  Тэнгэр уулын Нар Саран даваанаас Төвд хүртэл үргэлжлэх боловч манжийн үеэс эхлэн, ялангуяа Цагаанданзан, Лувсанданзан хоёр ноёны манжийн эсрэг тэмцлээс хойш дээд монголчуудыг хамгийн үржил шимгүй Цайдмын хөндий рүү шахаж, тэднийг давуулан хойд талд нь яг Хөхнуурынхаа эргэн тойрон үржил шимтэй газар төвдүүдийг амьдруулах болжээ.
Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax