2010-10-06
Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шинжян-Уйгарын Өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том бүс нутаг юм. газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгарт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хань, уйгар, казахууд эхний гуравт орно. Мөн энд дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, даур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн бий. Энэ нутаг эртний мөхмөл соёл, бас саяхны мөхмөл үндэстний нутаг. Энд 50 гаруй мянган цэвэр манж үндэстэн байдаг ч өөрсдийгөө манж гэдгээ мэддэггүй юм билээ. Нийслэл Урумчи хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладак муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн Өөртөө Засах Орон, Ганьсу, Цинхай мужтай хиллэнэ.Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна. Өрөмч гэдэг нь Эртийн Зүүн гарын монгол хэлээр "үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай гэж тайлбарлсан байна. Өрөмч хот нь Шинжян-Уйгарын өөртөө засах орны нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд юм. Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүн гарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай.Тяньшань/тэнгэр уул/, Шайбик, Шинэши /шинэ хот/, Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.

эх сурвалж: http://mn.wikipedia.org

Сэтгэгдэл:


Хятадын хамгийн эмзэг цэгийн нэг.
Бичсэн: dadido цаг: 19:25, 2010-10-18 | Холбоос | |


Ерээд оны дунд үед очиж байсан. Их сайхан нутаг бий. Хотдоо Монгол бага сургуультай. Одоо бүүр сайхан болоо бизээ. Хоёр сая Монгол бий гэж ярьж байсан санагдаж байна. Жаахан баруун аймгийн аялагтай халхаар ярьдаг. Хүмүүс нь Ар монголд ясаа тавих юмсан гэж ярьж байсан. Монголд их элэгтэй юм билээ. Чингис хаан Боорчид Алтай дэрлэх түмнийг мэдтүгэй гээд Мухалид Харагүн жидүнийг дэрлэх түмдийг мэдтүгэй гэжээ.
Бичсэн: boldbaatar цаг: 13:46, 2010-10-08 | Холбоос | |


сайхан мэдээлэл байна. өрөмчид мөргөлдөөн болсон ш дээ. тэр мэдээллийг оруулаарай чидуул. би жоохон байхдаа ээжтэй цуг ховдын булганаас явж байсан. нээх гоё хот байгаагүй одоо л дажгүй болсон байхдаа.
Бичсэн: upshot_gp цаг: 12:16, 2010-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax