Дэлхийн Монголчууд
Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ.
Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 8 аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Бао-Ань, Ёгар, Дүнсиань гээд үндэстнүүдийг оруулах юм бол 18 сая гэдэг тоог судлаачид хэлдэг.
Ерөнхийдөө тархан суурьшсан монголчууд дөрвөн хэсэг газар байгаа юм. Tүүхийн улбаанд, монгол хаадын угсаанаас, монгол цэргүүдийн удмаас, 10-т, 100-т, 1000-таараа тухайн нутаг оронд галаа сахиж үлдсэн, эсвэл шархдаад үлдсэн монгол цэргүүдийн удам угсааны тухай юм. Нэг тосгонд 200 мянгаараа ч юм уу, нэг аймагт 500 мянгаараа амьдарч байгаа энэ хүмүүсийн тухай яригдаж байгаа юм.
Нэгдүгээрт мэдээж Монгол улс гэдэг газар нутаг орно. Хоёрдугаарт БНХАУ. Энд 5 сая 900 мянга орчим монголчууд амьдарч байна. Дараа нь ОХУ. Халимаг, Буриад, Тува, Алтай гэдэг дөрвөн угсаатан бий. Үүний дараа Ойрхи Дорнод гэж нэрлэдэг Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг улсууд. Энд Хазара, Аймак, Могол үндэстнүүд байдаг.
Тархан суурьшсан монгол үндэстнүүдийн үндэснийхээ өв соёлыг хамгийн их хадгалж үлдсэн нь. Яг эх хэлээрээ ярьдаг юм уу...?
-Сэтгэл догдолмоор, зүрх шимширмээр зүйл их харагддаг. Тэр хүмүүсийн монголоо гэсэн сэтгэлийг мэдрээд зүрх шимшрэхгүй байхын аргагүй. Дээд монголд очиход бага сургуулийнх нь музей бүгд монгол ахуй амьдралтай холбоотой байхыг харсан. Бүх ном судар нь монгол бичгээр бичигдсэн. "Нүүдэл суудал", "Лу", "Алтантовч", "Гэсэржангарын тууж, "Нууц товчоо", "Мандухай хатны түүх", "Батмөнх даян хааны түүх" гээд бүгд монголоор. Гэтэл манай залуус "бид монгол, бид монгол" гээд л яриад байдаг. Харин бид түүх соёл, өв уламжлалаа хэр авч үлдэж байгаа билээ. Ялангуяа залуучууд. Үнэхээр цээжээ дэлдэж байгаа бол яг түүн шигээ ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байх аа. Ялангуяа монгол бичгээ чөлөөтэй хэрэглэдэг болчихвол маш гайхамшигтай. Монголоос 4000 км-ын хол, далайн түвшнээс 3800-5800 метрийн өндөрт байдаг. Уул толгод, гол мөрөн, нутаг ус нь бүгд монгол нэртэй. Бүх ерөөл магтаал, хоол унд, хувцас зүүсгэл, хөсөг тэрэг, эсгий үүд гээд монгол өв соёл тэнд илүү байна.
Эх сурвалж : forum.kalmykia.ru

Бичсэн: Чойрын Хүү | цаг: 12:06 |
түүх
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Санчирын ярилцлага явж байна
Бичсэн: зоригт (зочин)
цаг: 23:18, 2011-07-18 | Холбоос | |
тэд нарыгаа авчраад нэг аймгийг өгвөл таарна
Бичсэн: Туул (зочин)
цаг: 18:54, 2010-10-07 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих