Содон өнцөг
Монгол Улс дэлхийн гуравдугаар дайны гол талбар болно
Өнөөдрийн бидний шаналаад байгаа уул уурхай, цөмийн хаягдлын асуудал дэлхийн ирээдүйд нэгэнт хойгуур тавигдах болжээ. Юутай ч байгалийн түүхий эд, түүнийг ашиглаж хөлжих явдал ойрын ирээдүйд үлгэр болно хэмээн дэлхийн том эрдэмтэд, эрдэм шинжилгээ, геополитик судалгааны хүрээлэнгүүд өөрийн салбар бүсдээ үе үе зарлах боллоо. Эдүгээ дэлхий нийтийн санаа зовдог зүйл ердөө л хангалттай эрчим хүчийг гарган авах түүхий эдийг олборлох байдаг. Өөөрөөр хэлбэл хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө тэжээх үйлдвэрлэлийг явуулахын тулд эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй болсон. Үүний гол түүхий эд нь нүүрс, нефть хоёр, харин алт, зэс нь ямагт оёрдогч явж ирсэн ч бас л хүн гэч биологийн амьтны хэрэгцэг хангах үйлдвэрлэлд шаардлагтатай болоод л тэр.
Гэтэл хүн төрөлхтөн үүсэн бий болж байсан цаг байтугай хэмгийн энгийн нэг эст амьтан, тэр бүү хэл өвчний вирусын оршин тогтнох амин чухал хэрэгцээ байдаг. Тэр бол хоололт. Өнөөдөр цагаан хоолтон хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглаж буй хэн нэгэн хүртэл өвс нь олдохгүй бол өөрийн адил биетний амийг хөнөөж махыг нь идэхээс өөр аргагүй үе дэлхийд ойртсон хэмээн дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд баталж байна. Товчхон хэлбэл дэлхийн хамгийн ойрын, төгсгөлийн том дайн алт, зэс, нүүрс, нефтиэс бус харин идэх хоолны төлөө гарах болно гэжээ. Энэ дайны гол зорилго нь мал, ан, байгалийн баялгаар дэлхийд нэгт бичигдэх болсон Монгол Улс байх юм. Өөрөөр хэлбэл энэ ирээдүйн дайны гол бай нь МОНГОЛ УЛС. Бид өөрийгөө хамгаалах отряд байгуулж өлсгөлөн хятад, оросуудаас хамгаалах хэрэг хамгийн түрүүнд тулгарах нь. Яагаад гэвэл орос, хятадууд идэх хоолоо хордуулахгүйн тулд бидний эсрэг химийн, цөмийн зэвсэг хэрэглэх нь бүү хэл бөмбөгдөж чадахгүй. Тэд яг л хүй нэгдлийн үеийн өлсгөлөн дайчид шиг биднийг довтлох болно. Энэ үед гуравдах хөрш гэгдээд буй Америк яг л Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ерөнхийлөгч Харри Трумэн шигээ бодлого баримталж хоёр том дайсан нэг нэгийгээ туйлдуулаг. Ялсан ч туйлдсан дайсанг бид амархан намнана хэмээн хүлээзнэнэ. Бид зөвхөн өгөөш. Бидний хэн ч эдгээр хэт гүрнүүдэд хэрэг байхгүй. Бидний мал сүрэг, байгалийн баялаг л эдэнд хэрэгтэй. Энэ хэт, хамгийн сүүлийн дайны эхний золиос нь Казахстан болсон байх бөгөөд яагаад гэвэл тэд өөрсдийн арчаагүй, авилгач удирдлагаасаа болоод эхлээд сүйрнэ. Энэ орон зайг Хятад, Орос хоёр хуваан ноёрхох болно. Хамгийн эцсийн хүн төрөлхтний хүнсний нөөц болсон Монгол Улсыг хэсэгхэн хугацаанд хоёр хөрш хадгалан хамгаалах боловч эцсийн эцэст хэдэн тэрбум хдооод тэжээх хэрэгтэй болсон Хятад Оросоос илүү их эрх ашгийг Монголоос шаардана. Энэ нь хүн төрөлхтөн мөхөх эцсийн хамгийн аймшигтай дайн болно. Монгол угсаатан нэгдэн тэмцэх авч, зэр зэвсгийн чадал, хүний нөөцгүй улсын хувьд бяцхан партизаны дайн өрнүүлэх боловч эцэстээ хэнд ч хэрэггүй ястны хувьд устгагдана. Харин бидний үлдээсэн мал сүрэг, байгалийн баялаг хүн төрөлхтний нэгээхэн хэсгийг хэсэг зуур тэжээвч монгол үндэстэн бүрэн устсанаар бүх дэлхий устана. Энэ хэдийгээр уран зөгнөл шиг санагдаж болох ч угаасаа хүий хамгийн гол хэрэгцээ идэх байдаг. Идэхгүй амьд явах нэгээхэн ч үгүй. Баримт сөхье. Сүүлийн 16 жилийн хугацаанд Японы газар тариалан, ялангуяа цагаан будаа тариалалт дээр жил дараалан ургац алдаж байна. 2011 онд хүнсний үйлдвэрлэлийн үнийн индекс НҮБ-ын мэдээлснээр хамгийн өндөр түвшиндээ очоод байна. Хүнсний үйлдвэрлэл дэлхийн улстөрийн бодлогод нөлөөлөх хэмжээнд аль хэдийнэ хүрсэн хэмээн зарлагдаснаас гадна хоол хүнсний дутагдал дэлхийн амьдралын ерийн үзэгдэл болох болно хэмээн НҮБ-аас гаргасан судалгаанд өгүүлсэн байна.
Мөн дэлхийд улаан буудайн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ үед АНУ их хэмжээний улаан буудайг автомашины шатахуун болгоход зарлагдаж байна. Үүнийг харгалзан үзэхгүйгээр дэлхийд улаан буудайн хэрэглээ жилд 2,2 тэрбум тонноор өсөн нэмэгдэж байгаа юм.
Арван жилийн өмнө дэлхийд улаан буудайн хэрэгцээ жилд 20 сая орчим тонноор өсдөг байсан бол эдүгээ бараг 40 сая тонн болон өсчээ. Гэтэл АНУ маш өндөр хурдацтайгаар улаан буудайн ургацыг этанол болгон хувиргаж байна. 2000 онд АНУ-д 16 сая тонн буудайгаар дээрх хэрэгцээг хангадаг байсан бол ердөө ганцхан жилийн дараа 400 сая тонн болон өссөн юм.
Үнэхээр дэлхий ертөнц нүдэн дээр өөрчлөгдөж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт баян орнуудад тэр бүр мэдэрэгдэхгүй ч хоёр тэрбум орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэн суудаг улс орнуудад хүнд цохилт болно. Үүнээс үүдэн ядуу орнуудад бослого, хувьсгал, иргэний дайн газар авах юм. Үүнээс үүдэн баян орнууд ч хэцүү байдалд орно. Жишээлбэл европын нам гүм тайван баян орнууд руу цагаачид хэдэн арван мянгаараа бус сая саяаараа тэмүүлэх нь гарцаагүй. Тэд бол олсон орлогынхоо бараг зуун хувийг хоол ундандаа зарцуулдаг хүмүүс. Ийм хүмүүс хэдэн саяараа хар тивээс орж ирэхэд хөгшин Европ амь тавих боло. Харин хоёр талдаа хүчирхэг хөрштэй бид амьтны хүрээлэнгийн ховор амьтан мэт хамгаалагдан үлдэх нь гарцаагүй ч нэг л өдөр тэжээгч нар биднийг хоол болгож идэхээр орж ирнэ. Тэгээд л дэлхий төгсгөл бидний мөхөлтэй хамт ирэх болно.
Сэтгэгдэл бичих